Зөвхөн Эзэмшигч, Админ үзнэ. Ажиллагааг 30 хоног хадгална.


Хайх, шүүх
Нэг ажиллагаа нээх
Жагсаалтаас нэг мөр дарна. Дээд хэсэгт Суваг, Хугацаа, Ээлжийн тоо, Token (орсон / гарсан), Алдаатай span-ийн тоо гарна. Доор ээлж бүрийн алхмууд цагийн дарааллаар харагдана: харилцагчийн яриаг таньсан (STT), модел шийдсэн (LLM), хэрэгсэл дуудсан (Tool) эсвэл мэдлэгийн сангаас хайсан (Retrieval), хариуг уншсан (TTS). Баганын урт нь тухайн алхам хэр удсаныг харуулна. Алхам дээр дарахад баруун талд Input, Output гарна.

Ээлж дээр «STT ирээгүй», «Яриа танигдаагүй», «Хариулж чадаагүй» гэж гарвал тэр алхам дутуу эсвэл амжилтгүй болсон.
Span-ийн төрлүүд
Span нь agent-ын хийсэн нэг алхам.
STT, TTS зөвхөн дуудлагад байна.
Span дээр дарахад үргэлжилсэн хугацаа, Input, Output (LLM дээр System, User, Assistant мессежүүд), Attributes, Events харагдана. «Span ID хуулах», «Trace ID хуулах» товч Raptora-гийн дэмжлэгт хандахад хэрэгтэй.
Асуудал олох
Agent удаан хариулсан
Agent удаан хариулсан
«Ээлжүүд»-ээс удаан ээлжийг олоод аль алхам урт байгааг харна.
- LLM урт, TTFT өндөр: заавар хэт урт байж магадгүй. Товчилно.
- Tool урт: танай API удаан хариулж байна.
- Retrieval урт: давтагдвал Trace ID-тай нь Raptora-д мэдэгдэнэ.
- TTS TTFB өндөр: хариу хэт урт. Зааварт «1-2 өгүүлбэрээр хариул» гэж бичнэ.
Agent буруу хариулсан
Agent буруу хариулсан
- STT-ийн Output: харилцагчийн хэлснийг зөв сонссон уу.
- Retrieval: мэдлэгийн сангаас юу олсон. Буруу эсвэл хоосон бол баримтаа засна.
- LLM-ийн Input: agent ямар заавар, мэдээлэлтэй хариулсан.
- Tool-ийн Output: API юу буцаасан.
Хэрэгсэл ажиллаагүй
Хэрэгсэл ажиллаагүй
«Алдаатай» Tool span-ийн Output, Attributes-аас алдааг харна. Ихэвчлэн URL буруу, нэвтрэх түлхүүр хүчингүй, эсвэл заавал параметр дутуу. Хэрэгсэл хуудаснаас ижил утгаар туршина.
Энэ хуудас зөвхөн харах зориулалттай. 30 хоногоос хуучин ажиллагаа олдохгүй.

