Skip to main content
Хоёр түгээмэл хэрэгслийг алхам алхмаар тохируулна. Жишээн дэх api.demo.mn хаягийг өөрийн API-аар солино.

Хэрэгсэл яаж ажилладаг вэ

Agent ярианы явцад хэрэгслийн тайлбарыг уншаад хэзээ дуудахаа шийднэ. Харилцагчаас хэрэгтэй утгаа асууж авна, танай API руу хүсэлт илгээнэ, хариуг нь ойлгомжтой хэлээр буцааж хэлнэ.

Жишээ 1: Захиалгын төлөв шалгах

Мэдээлэл унших хэрэгсэл. GET хүсэлт тул харилцагчаас зөвшөөрөл асуухгүй шууд дуудна.
Захиалгын төлөв шалгах хэрэгсэлЗахиалгын төлөв шалгах хэрэгсэл
1

Нэр, тайлбар

Хэрэгсэл хуудасны Шинэ хэрэгсэл дараад HTTP Request-ийг сонгоно.
2

Холболт

{orderId}-г agent харилцагчийн хэлсэн дугаараар солино.
3

Parameters

Харилцагч хэлсэн байх асаалттай тул agent дугаар зохиохгүй, заавал асууна.
4

Authorization ба хариу

Bearer token сонгоод API түлхүүрээ оруулна. Хариу хэсэгт agent-д хэрэгтэй талбаруудыг сонгоно: status, eta.Танай API ингэж хариулна гэж үзье:
Agent зөвхөн status, eta-г харна. Хариу богино байх тусам agent хурдан, зөв хариулна.
5

Турших ба холбох

Request табд orderId оруулаад Илгээх дарна. Ажиллаж байвал Хадгалах, дараа нь agent-ын Мэдлэг ба хэрэгсэл хэсгээс сонгоно.

Жишээ 2: Цаг захиалах

Өгөгдөл өөрчлөх хэрэгсэл. POST дээр Дуудахаас өмнө харилцагчаас зөвшөөрөл авах анхнаасаа асаалттай: agent юу хийхээ хэлж, харилцагч «тийм» гэсний дараа л дуудна.
Цаг захиалах хэрэгсэлЦаг захиалах хэрэгсэл
1

Нэр, тайлбар

2

Холболт

3

Parameters

Хоёуланд нь Заавал, Харилцагч хэлсэн байх-ыг асаана.URL-д ороогүй параметрүүд body-д JSON-оор явна:
4

Ярианд ингэж харагдана

Харилцагч: Бямба гарагт 11 цагт Хан-Уул салбарт очмоор байна. Agent: Бямба гараг 11:00-д Хан-Уул салбарт цаг захиалах уу? Харилцагч: Тийм. Agent: Захиаллаа. Бямба гарагт 11:00-д хүлээж байна.

Agent-ын зааварт нэмэх

Хэрэгслийг хэзээ ашиглахыг заавартаа бас бичвэл agent илүү найдвартай дуудна.

Танай серверийн жишээ

Raptora-аас ирэх хүсэлтийг хүлээж авах хамгийн энгийн сервер. Token-оо шалгаад JSON буцаана.
Хүсэлт үнэхээр Raptora-аас ирснийг шалгах бол хүсэлтийн гарын үсэг асаана.