Skip to main content
Agent бол дуудлага, чатад танай байгууллагын нэрийн өмнөөс хариулдаг AI ажилтан. Цэсний Бүтээх → Агент хуудаснаас удирдана.
Agent-уудын жагсаалт ба сонгосон agent-ын тохиргооAgent-уудын жагсаалт ба сонгосон agent-ын тохиргоо

Ирэх, Гарах

Жагсаалтын дээрх хоёр tab agent-уудыг ажлаар нь салгана.
  • Ирэх: ирсэн дуудлага, чатад хариулна. Дугаар, виджет, хуудсанд нийтэлнэ.
  • Гарах: хүмүүс рүү өөрөө залгана. Зөвхөн Дуудлага илгээх хуудсанд гарна. Дугаар дээр хариулахгүй.

Agent үүсгэх

1

Шинэ agent

Жагсаалтын дээрх + товчийг дарна.
2

Нэр ба загвар

Ирэх эсвэл Гарах сонгоно. Нэрээ бичээд загвар сонгоно. Загвар бэлэн заавар бөглөж өгнө.
3

Тохируулах

Заавар, хоолой, мэдлэгийн сан, хэрэгслээ сонгоод Хадгалах дарна.
4

Турших

Турших товчоор чат болон дуудлагаар ярьж шалгана.
5

Нийтлэх

Нийтлэх дарж, хариулах сувгаа сонгоно.
Багцгүй байгууллага 1 agent үүсгэнэ.

Агент тохиргоо

Agent-ын заавар, хоолой, мэдлэг ба хэрэгслийн тохиргооAgent-ын заавар, хоолой, мэдлэг ба хэрэгслийн тохиргоо

1. Заавар

  • Эхний мессеж: яриа эхлэхэд agent хамгийн түрүүнд хэлэх өгүүлбэр.
  • Ярианы төгсгөлд хэлэх үг: дуудлага дээр agent үүнийг хэлээд таслана. Хоосон бол “Баярлалаа, баяртай.” гэж хэлнэ.
  • Системийн заавар: agent-ын үүрэг, дүрэм, хэв маяг. Хамгийн их нөлөөтэй талбар.
AI-аар бичүүлэх товчоор байгууллагаа товч тайлбарлавал заавар бичиж өгнө. Хадгалсан хувилбар бүр Түүх-д үлдэнэ.
Зааврыг товч бич. Үнэ, журам зэрэг тогтмол мэдээллийг мэдлэгийн сан-д хий. Урт заавар хариуг удаашруулна.
Системийн зааврын жишээ
Зааварт {{company}}, {{agent_name}}, {{channel}}, {{now}} хувьсагч оруулж болно. Өөрийн {{нэр}} хувьсагчийг дуудлага илгээх файлын ижил нэртэй баганаас бөглөнө.

2. Хоолой

Цолмон, Эгшиглэн, Ариун, Од, Анар, Сарнай, Цэлмүүн. Дарж сонсоод сонгоно.

3. Мэдлэг ба хэрэгсэл

Зааварт хэрэгслийн нэр бичих нь хангалтгүй. Хэрэгслийг энд сонгож холбоно.

Нэмэлт тохиргоо

Шилжүүлэх нөхцөлийг харилцагчийн хэлэх үгээр бич: «захиалгаа цуцалмаар байна», «ажилтантай ярья». Дугаарыг системийн зааварт давхар бүү бич.

Турших

Турших самбар Дуудлага, Чат гэсэн хоёр горимтой. Сүүлд хадгалсан тохиргоогоор ажиллана. Дахин эхлэх товч яриаг шинээр эхлүүлнэ.

Нийтлэх

Нийтлэх дараад суваг, холбох зүйлээ сонгоно. Гарах agent-д суваг сонгохгүй, Идэвхжүүлэх дарахад л залгахад бэлэн болно. Нийтэлсний дараа цонх дараагийн алхмыг харуулна: виджетийн код эсвэл дугаарын постер.

Удирдах

Жагсаалтаас agent-аа сонгож засаад Хадгалах дарна. Буцаах нь сүүлд хадгалсан хувилбарт буцаана. Хадгалаагүй өөрчлөлттэй agent жагсаалтад тэмдэглэгээтэй харагдана.
Нийтлэгдсэн agent дээр Сувгууд товч гарна. Эндээс суваг нэмж хасна, дугаар эсвэл виджетээ солино.
Идэвхгүй болгох дарна. Agent бүх сувгаар хариулахаа болино. Дахин ажиллуулахдаа Нийтлэх дарна.
Хогийн савны дүрстэй товчийг дараад Устгах-аар баталгаажуулна.
Устгасан agent-ыг сэргээх боломжгүй. Түр зогсоох бол Идэвхгүй болгох-ыг ашигла.
Ажиглагч эрхтэй гишүүн тохиргоог зөвхөн харна.