Skip to main content
Виджет бол таны сайтын буланд гарах чат цонх. Зочин бичихэд нийтэлсэн agent хариулна. Яриа Чат хуудсанд хадгалагдана.
Веб виджетийн тохиргоо ба урьдчилан харахВеб виджетийн тохиргоо ба урьдчилан харах
Виджет ажиллахад гурван зүйл хэрэгтэй:
  1. Хандалт хэсэгт сайтын домэйн нэмсэн байх.
  2. Agent-ыг Нийтлэх → Вэб-ээр энэ виджетэд нийтэлсэн байх.
  3. Суулгах кодыг сайтдаа нэмсэн байх.

Виджет үүсгэх

1

Шинэ виджет

Жагсаалтын дээрх + товчийг дарна.
2

Нэр ба домэйн

Нэр нь зөвхөн консолд харагдана. Домэйн нь жишээ нь https://shop.demo.mn. Виджет үүсгэх дарна.
3

Тохируулах

Харагдах байдал, мессеж, нээгдэх дүрмээ тохируулаад Хадгалах дарна.
4

Agent нийтлэх

Агент хуудсанд Нийтлэх → Вэб дотроос виджетээ сонгоно.
5

Суулгах

Суулгах хэсгээс Кодыг хуулах дарж сайтдаа нэмнэ.
Багцгүй байгууллага 1 веб виджет үүсгэнэ.

Тохиргоо

Анхны загвар товч зөвхөн харагдах байдлыг анхны утгад буцаана. Баруун талын Урьдчилан харах самбараар Хаалттай, Нээлттэй, Гар утас төлөвөөр шалгана.
Хэт эрт нээгдсэн цонхыг зочид хаадаг. Хугацааны дараа сонговол урт хугацаанаас эхэл.

Хандалт

Хуудасны хаяг биш, сайтын домэйныг нэмнэ.
  • www-тэй, www-гүй хоёулаа ажилладаг бол хоёуланг нь нэмнэ.
  • Домэйн заагаагүй бол виджет хаана ч ачаалагдахгүй.

Сайтдаа суулгах

Кодыг сайтынхаа </body> тагийн яг өмнө нэг удаа наана. Layout эсвэл темплэйт файлд тавибал бүх хуудсанд ажиллана.
Энэ бол жишээ. Платформоос Кодыг хуулах товчоор хуулсан кодыг яг хэвээр нь тавь.
Нийтийн key нууц биш, сайтын кодонд харагдана. Нууц API key, нууц үгээ хөтөч дээр бүү байрлуул. Тохиргоог хадгалахад сайт дээрх код солих шаардлагагүй. Хуудсаа шинэчлэхэд өөрчлөлт харагдана.

Ажиллахгүй бол

  • Хандалт хэсэгт зөв домэйн нэмсэн эсэх.
  • Кодыг бүтнээр нь, async-тай нь </body>-ийн өмнө тавьсан эсэх.
  • Сайтаа шинэчилсэн эсэх.
Виджет Агент холбоогүй байна, эсвэл agent идэвхгүй. Agent-аа Нийтлэх → Вэб-ээр энэ виджетэд нийтэл.

Agent солих

Виджет дотроос agent сонгохгүй. Шинэ agent-ын Нийтлэх → Вэб дотроос энэ виджетийг сонгоно. Сайт дээрх код хэвээр үлдэнэ.

Устгах

Хогийн савны дүрстэй товчийг дараад Устгах-аар баталгаажуулна.
Устгавал Нийтийн key хүчингүй болж, сайт дээрх код ажиллахаа болино. Буцаах боломжгүй. Түр нуух бол сайтаас кодоо авах нь хангалттай.
Виджет үүсгэх, засах эрх Эзэмшигч, Админд байна.