Зөвхөн Эзэмшигч, Админ ашиглана. Хүн өөрөө ярих бол Оператор-ыг ашиглана.


Бэлтгэл
- Утасны дугаар хуудсанд Чиглэл нь «Ирэх · Гарах» дугаар байх ёстой.
- «Хадгалсан агент»-аар залгахад Агент хуудасны Гарах tab дээр идэвхтэй agent хэрэгтэй.
- Хэд хэдэн дуудлага, жагсаалт зэрэг явж болно. Line дүүрвэл дараагийнх нь ээлжээ хүлээнэ.
- «Аль дугаараас» хэсэгт тухайн дугаарын нийт line, нэг дор хэдэн дуудлага, цагт хэдэн залгалт хийж болохыг харуулна.
Нэг дуудлага илгээх
1
Хэн залгах вэ
«Хадгалсан агент»: Агент хуудсанд үүсгэсэн agent-ын тохиргоогоор залгана.
«Би өөрөө бичнэ»: энэ дуудлагад зориулж заавар бичнэ.
2
Заавар
Бэлэн загвар сонгоно (Гоо сайхны салон, Зочид буудал, Ресторан, Борлуулалт) эсвэл өөрөө бичнэ.
3
Хоолой, Дэвсгэр чимээ, Мэдлэг ба хэрэгсэл, Дуудлага шилжүүлэх
«Би өөрөө бичнэ» сонгосон үед тохируулна.
4
Хэн рүү
Найман оронтой мобайл дугаар бичнэ эсвэл хадгалсан дугаараас сонгоно.
5
Аль дугаараас
Харилцагч энэ дугаарыг харж, буцаж залгахдаа энэ рүү залгана.
6
«Дуудлага илгээх» дарна
Дууссаны дараа бичлэг, ярианы тэмдэглэл Дуудлага хуудсанд гарна.
Цаг товлох
Хадгалсан agent-аар нэг дугаар эсвэл жагсаалт руу сонгосон цагт автоматаар залгуулна. Өөр өөр agent-аар өөр сануулга зэрэг товлож болно.1
Agent, дугаараа сонгоно
Дугаар бичнэ эсвэл CSV файл оруулна.
2
Хэзээ залгах
«Цаг сонгох» дараад өдөр, цагаа сонгоно. Цаг нь Улаанбаатарын цагаар.
3
«Цаг товлох» дарна
«Төлөвлөсөн» tab дээр гарна. Цаг болоход автоматаар залгаж эхэлнэ.
- 90 хоногийн дотор товлож болно.
- 20:00-оос 08:00 хооронд залгах бол анхааруулга гарна, гэхдээ хаахгүй.
- «Төлөвлөсөн» tab дээрх «Цуцлах» товчоор цуцална. Цагийг өөрчлөх бол цуцлаад дахин товлоно.
- Цаг болох үед agent-ын тухайн үеийн заавраар залгана. Agent идэвхгүй бол дуудлага гарахгүй, «Амжилтгүй» гэж харагдана.
- «Би өөрөө бичнэ» дээр цаг сонгох боломжгүй, зөвхөн одоо залгана.
Заавар бичих
«Заавар үүсгэх»: зорилгоо товч бичвэл бүтэн заавар, эхний өгүүлбэр үүснэ. Одоогийн зааврыг солино. Заавар 8,000 тэмдэгт хүртэл. «Хадгалах» дарвал заавар дараагийн удаа хэвээр байна.Жагсаалтаар залгах
1
Заавраа бэлдэнэ
Дээрхтэй адил.
2
CSV оруулна
«Дугаарын жагсаалт» хэсэгт файлаа чирнэ эсвэл «Файл сонгох» дарна.
3
Хувьсагчаа шалгана
Заавар дахь
{{хувьсагч}} бүр файлд багана болж байгаа эсэх.4
«Жагсаалт эхлүүлэх» дарна
Дугаар бүр рүү дараалан залгана. Заавар хадгалагдана.
CSV файл
Давхардсан дугаарыг автоматаар хасна. «Загвар татах» товчоор жишээ файл авна.
{{нэр}}, {{цаг}} гэж бичвэл мөр бүрийн утгаар солигдоно. Файлд байхгүй хувьсагчийг анхааруулна, үлдвэл agent хаалттай үгийг чангаар уншиж магадгүй.
company, agent_name, channel, now нь системийн хувьсагч. Ийм нэртэй баганыг файлаас хасна.Явцыг хянах
«Жагсаалт» товчоор явцыг нээнэ.- Түр зогсоох: дараагийн дугаар руу залгахгүй. «Үргэлжлүүлэх»-ээр буцна.
- Зогсоох: жагсаалтыг цуцална. Хийгдсэн дуудлага хадгалагдана.

