Skip to main content
Яриа бүрийн бичвэр, товч агуулга, харилцагчийн мэдээллийг өөрийн CRM-д автоматаар бүртгэнэ. Хуудсыг Тохиргоо → Webhook цэсээс нээнэ.
Webhook-ийн жагсаалтWebhook-ийн жагсаалт

Нэмэх

1

Webhook нэмэх

Webhook нэмэх дарж https:// хаягаа оруулна.
2

Үйл явдал сонгох

Хэзээ илгээх хэсгээс сонгоод Нэмэх дарна. Анхнаасаа бүгд сонгогдсон байдаг.
3

Турших

Нээгдсэн цонхны Туршилт илгээх дарна. webhook.test үйл явдал очно.
4

Сервер дээрээ шалгах

Гарын үсгээ шалгах кодоо нэмнэ.
Нэг байгууллага 5 хүртэл webhook нэмнэ. Нэмэх, засах эрх Эзэмшигч, Админд байна.

Үйл явдлууд

Нэг яриа нэг л үйл явдал илгээнэ: шилжсэн бол «шилжсэн», бусад нь «дууссан».
Товч агуулга бэлэн болсны дараа илгээдэг тул хэдэн минут хоцорч ирж болно.

Payload

JSON body-той POST хүсэлт ирнэ. data нь API-ийн GET /v1/calls/{id} болон GET /v1/chats/{id} хариутай ижил.
Нууцлал хуудсанд далдалсан мэдээлэл webhook-оор ч далдалсан хэвээр очно.

Хариу өгөх

Ижил үйл явдал дахин ирж болно. webhook-id нэг үйл явдалд үргэлж ижил тул үүгээр давхардлыг шалга.

Гарын үсэг шалгах

Хүсэлт бүр гурван header-тэй ирнэ. Энэ нь Standard Webhooks стандарт тул бэлэн сангуудыг нь ашиглаж болно. Цонхны Гарын үсгийн түлхүүр хэсгээс Харуулах дарж түлхүүрээ хуулна. Түлхүүр whsec_-ээр эхэлнэ.
Node.js
rawBody нь задлаагүй түүхий body байна. JSON болгож задалсны дараа гарын үсэг таарахгүй.
Webhook бүр өөрийн түлхүүртэй, хэрэгслийн гарын үсгийн түлхүүртэй холихгүй. Сэргээх дүрстэй товчоор түлхүүрээ шинэчилнэ. Хуучин нь 24 цаг хүчинтэй, энэ хугацаанд header-т хоёр гарын үсэг ирнэ.

Илгээлтүүд

Webhook-ийн дэлгэрэнгүй ба илгээлтүүдWebhook-ийн дэлгэрэнгүй ба илгээлтүүд
Жагсаалтаас webhook-оо сонгоход сүүлийн 30 хоногийн илгээлтүүд харагдана. Илгээлт бүрээс хүсэлт, таны серверийн хариуг харж, Дахин илгээх дарж болно. Амжилтгүй илгээлтийг 2 орчим хоногийн турш, нийт 10 хүртэл удаа автоматаар оролдоно. Завсар нь 30 секундээс эхэлж уртсана.

Зогссон webhook

Дараалан 20 удаа амжилтгүй болж, 3 хоног нэг ч амжилттай илгээлтгүй бол webhook Зогсоосон төлөвт орж, хуудасны дээд хэсэгт улаан мэдэгдэл гарна. Серверээ засаад унтраалгаар дахин асааж, Туршилт илгээх дарна.
Сервер засвартай үед устгахын оронд унтраа.