> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Үнэлгээ

> Дууссан дуудлага бүрийг таны шалгуураар AI дүгнэнэ.

Шалгуур бүр тийм, үгүй гэж хариулж болох нэг асуулт. AI яриаг уншаад шалгуур бүрийг **Тэнцсэн**, **Тэнцээгүй** эсвэл **Хамаарахгүй** гэж дүгнэнэ.

![Үнэлгээний шалгуурын хүснэгт](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/scorecard/list-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=73aa2ed3beb8f69cee23aead0f1b2ca9)

> [!NOTE]
>
> Үнэлгээ хуудас танай байгууллагад нээгдээгүй бол цэсэнд харагдахгүй.

## Шалгуур нэмэх

**1. Шалгуур нэмэх**

Товчийг дарна. Шалгуур байхгүй бол **Бэлэн загвар** дарж санал болгосон шалгууруудыг нэг дор нэмж болно.

**2. Шалгуур**

Нэг тодорхой асуулт бичнэ. **Жишээ** цэснээс бэлэн асуулт сонгож болно.

**3. Тэнцэх нөхцөл**

Хэзээ тэнцэх, тэнцэхгүй, хамаарахгүйг бичнэ. Хоосон бол AI зөвхөн асуултаар дүгнэнэ.

**4. Agent ба жин**

Хамаарах agent-аа сонгоно. Сонгоогүй бол бүх agent-д хамаарна. **Жин**-ээ сонгоно.

**5. Нэмэх**

Шаардлагатай бол **Чухал шалгуур**-ыг асаагаад **Нэмэх** дарна. Дараагийн дуудлагаас үнэлж эхэлнэ.

| | Жишээ |
| - | - |
| **Шалгуур** | Чухал тоо, огноо, дүнг давтан баталгаажуулсан уу? |
| **Тэнцэх нөхцөл** | Харилцагчийн хэлсэн утасны дугаар, огноо, мөнгөн дүнг агент дахин хэлж баталгаажуулсан бол тэнцэнэ. Ийм мэдээлэл яригдаагүй бол хамаарахгүй. |

> [!TIP]
>
> «Сайн ярьсан уу?» гэх мэт бүдэг асуулт бүү бич. Сонсоод шалгаж болох үйлдлийг асуу.

## Оноо

| Жин | Хэзээ |
| - | - |
| Бага (1) | Жижиг, хэлбэрийн зүйл |
| Дунд (2) | Ихэнх шалгуур |
| Их (3) | Хамгийн чухал. Бага жинтэйгээс 3 дахин нөлөөтэй. |

**Оноо** = тэнцсэн шалгуурын жингийн нийлбэр ÷ бүх жингийн нийлбэр.

* **Хамаарахгүй** шалгуур оноонд тооцогдохгүй.
* **Чухал шалгуур**-т тэнцээгүй бол дуудлага бүхэлдээ унасанд тооцогдоно.

| Шалгуур | Жин | Үр дүн |
| - | - | - |
| Мэндэлсэн үү? | 1 | Тэнцсэн |
| Огноог баталгаажуулсан уу? | 2 | Тэнцээгүй |
| Дараагийн алхмыг хэлсэн үү? | 3 | Тэнцсэн |

Оноо = (1 + 3) ÷ (1 + 2 + 3) = **67%**

> [!TIP]
>
> **Чухал шалгуур**-ыг аюулгүй байдлын дүрэмд ашигла. Жишээ: «Нууц үг, PIN, картын бүтэн дугаар асуугаагүй юу?»

## Үр дүн

Хүснэгт сүүлийн 30 хоногийн дүнг харуулна: **Жин**, **Хамрах хүрээ**, **Тэнцсэн**, **Санал нийлэлт**, **Идэвхтэй**.

Шалгуур дээр дарахад **Тэнцсэн**, **Тэнцээгүй**, **Хамаарахгүй**, **Хүн хянасан**, **Санал нийлэлт** гарна.

* **Тэнцсэн бага:** agent-ын зааврыг сайжруул, эсвэл нөхцөл хэт хатуу байж магадгүй.
* **Санал нийлэлт бага:** хүн AI-тай олонтаа санал зөрж байна. Нөхцөлөө тодорхой болго.

Дуудлага бүрийн оноог [Дуудлага](https://docs.raptora.io/calls/history.md) хуудаснаас нээж харна. Тэндээс AI-ын дүнг засах, **Батлах**, **Дахин үнэлэх** боломжтой. Чухал шалгуурт унасан дуудлагыг **Унасан** шүүлтүүрээр олно.

## Засах

> [accordion] Засах
>
> Шалгуурыг нээгээд **Засах** дарна. Өөрчлөлт дараагийн дуудлагаас үйлчилнэ. Өмнөх дуудлагыг шинэ шалгуураар үнэлэх бол [Дуудлага](https://docs.raptora.io/calls/history.md) хуудаснаас **Дахин үнэлэх** дарна.

> [accordion] Дараалал
>
> Шалгуурыг нээгээд **Дээш**, **Доош** товчоор зөөнө.

> [accordion] Унтраах
>
> **Идэвхтэй** сэлгүүрээр унтраана. Цаашид үнэлэхгүй, өмнөх дүн хэвээр үлдэнэ.

> [accordion] Устгах
>
> Шалгуурыг нээгээд **Устгах** дарна. Өмнөх дүн нь тайланд тооцогдохоо болино. Буцаах боломжгүй.

> [!TIP]
>
> Түүхээ хадгалах бол устгахын оронд унтраа.

Шалгуур нэмэх, засах эрх Эзэмшигч, Админд байна.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.