> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# API хэрэгсэл

> Ярианы явцад agent танай API-г дуудаж, мэдээлэл авна эсвэл үйлдэл хийнэ.

Хэрэгслээр agent захиалгын төлөв шалгах, сул цаг хайх, цаг товлох зэргийг өөрөө хийнэ.

> [!TIP]
>
> Бэлэн жишээ хэрэгтэй бол [Хэрэгслийн жишээ](https://docs.raptora.io/integrations/tool-examples.md) хуудсыг үзнэ үү.

| Төрөл | Юунд |
| - | - |
| **HTTP Request** | Танай API-г дуудна. Энэ хуудас. |
| [Хаяг байршил](https://docs.raptora.io/integrations/location.md) | Хамгийн ойр салбарыг хэлнэ. API шаардлагагүй. |
| [MCP сервер](https://docs.raptora.io/integrations/mcp.md) | MCP серверийн функцүүдийг agent-д нээнэ. |

![Хэрэгслийн жагсаалт](https://mintcdn.com/raptora-ai/yUv-rZM9Mm_JbqjR/images/tools/list-light.png?fit=max\&auto=format\&n=yUv-rZM9Mm_JbqjR\&q=85\&s=4336a90beaf3fa0e4ee9a3221adf49f0)

## Хэрэгсэл үүсгэх

![Шинэ хэрэгсэл цэс](https://mintcdn.com/raptora-ai/yUv-rZM9Mm_JbqjR/images/tools/new-light.png?fit=max\&auto=format\&n=yUv-rZM9Mm_JbqjR\&q=85\&s=ca0bb67521bebe587aa37f093bbb0e0c)

**1. Шинэ хэрэгсэл**

**Шинэ хэрэгсэл** дараад **HTTP Request**-ийг сонгоно. Нэр, тайлбараа нээгдсэн хуудсан дээр бичнэ.

**2. Тохируулах**

**Холболт**, **Parameters**, **Хариу**, **Authorization & Headers** хэсгийг бөглөнө.

**3. Турших**

Баруун талын **Урьдчилан харах** самбарт утга оруулаад **Илгээх** дарна.

**4. Хадгалах ба идэвхжүүлэх**

**Хадгалах** дараад хэрэгслийг **Идэвхтэй** болгоно.

**5. Agent-д холбох**

[Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудасны **Мэдлэг ба хэрэгсэл** хэсгээс сонгоно.

![Хэрэгслийн тохиргоо ба урьдчилан харах самбар](https://mintcdn.com/raptora-ai/yUv-rZM9Mm_JbqjR/images/tools/editor-light.png?fit=max\&auto=format\&n=yUv-rZM9Mm_JbqjR\&q=85\&s=ddf85e86a8606f7bad640e0bbad7a95e)

## Тайлбар

Agent хэрэгслийг хэзээ дуудахаа **зөвхөн тайлбараас** мэднэ. Юу хийдэг, хэзээ дуудах, юу буцаадгийг тодорхой бич.

| Муу | Сайн |
| - | - |
| Захиалга | Захиалгын дугаараар төлөв, хүргэлтийн огноог буцаана. Харилцагч захиалга хаана яваа, хэзээ ирэхийг асуувал дууд. Дугаар нь 6 оронтой. |

## Холболт

* **Method:** `GET`, `POST`, `PUT`, `PATCH`.
* **URL:** `http://` эсвэл `https://`-ээр эхэлсэн бүтэн хаяг. Хувьсах хэсгийг `{нэр}` гэж бичнэ.

```text theme={null}
Method: GET
URL: https://shop.demo.mn/api/orders/{id}
```

URL оруулаагүй хэрэгсэл идэвхгүй хэвээр байна.

`GET`-ээс бусад Method дээр **Дуудахаас өмнө харилцагчаас зөвшөөрөл авах** сонголт анхнаасаа асаалттай. Agent юу хийхээ хэлж, харилцагч зөвшөөрсний дараа л дуудна. Зөвхөн мэдээлэл хайдаг `POST` бол унтрааж болно.

## Parameters

**Parameter нэмэх** дарж agent дамжуулах утгуудыг тодорхойлно.

| Талбар | Утга |
| - | - |
| Нэр | Жишээ нь `id`. Давхцахгүй байна. |
| Төрөл | `string`, `number`, `boolean`, `string[]`, `datetime`, `object`, `enum` |
| Тайлбар | Ямар утга оруулахыг agent-д хэлнэ |
| Заавал | Утгагүйгээр дуудахгүй |
| Харилцагч хэлсэн байх | Асаалттай бол agent харилцагчийн хэлээгүй утга зохиохгүй |

> [!TIP]
>
> Захиалгын дугаар, утасны дугаарт **Харилцагч хэлсэн байх**-ыг асаа. Хайлтын түлхүүр үг шиг agent өөрөө бичдэг утгад унтраа.

URL-д ороогүй параметр `GET` үед query string-д, бусад үед body-д явна.

## Хариу

Agent хариуны эхний 4,000 тэмдэгтийг л хардаг. Урт хариутай API-д хэрэгтэй талбаруудаа сонго, 50 хүртэл.

* Түлхүүрийг цэгээр холбоно, массивыг `[]` гэж тэмдэглэнэ: `order.status`, `items[].name`.
* Туршилтын хариунаас талбараа шууд сонгож болно.
* Сонгоогүй бол хариу бүтнээрээ очно.

## Authorization & Headers

| Authorization | Юу илгээх |
| - | - |
| Байхгүй | Юу ч илгээхгүй |
| Bearer token | `Authorization: Bearer <token>` header |
| API key | Header эсвэл Query parameter, жишээ нь `X-API-Key` |

Хадгалсан түлхүүрийн зөвхөн сүүлийн 4 тэмдэгт харагдана.

**Header нэмэх** товчоор нэмэлт header оруулна. Утгад `{нэр}` бичвэл ижил нэртэй параметрийн утгаар солигдоно.

> [!WARNING]
>
> Token, түлхүүрээ Headers-д бүү хий, Authorization хэсэгт хий. Headers байгууллагын бүх гишүүнд харагдана.

## Урьдчилан харах

**Request** таб хадгалаагүй байсан ч дэлгэц дээрх тохиргоогоор хүсэлт илгээнэ.

* **Хариу:** API-аас ирсэн бүтэн хариу.
* **Agent-д очих хариу:** сонгосон талбаруудын дараа agent юу харах.
* **curl хуулах:** ижил хүсэлтийг терминалаас турших.

**Schema** таб agent хэрэгслийг ямар нэр, параметрээр харж байгааг харуулна.

Хүсэлт Raptora-аас ирснийг сервер дээрээ шалгах бол [Хүсэлтийн гарын үсэг](https://docs.raptora.io/integrations/request-signing.md).

## Удирдах

* **Идэвхтэй / Идэвхгүй:** идэвхгүй болгоход хэрэгсэл бүх agent-аас нэн даруй хасагдана, тохиргоо нь хадгалагдана.
* **Устгах:** хогийн савны дүрстэй товч. Бүх agent-аас хасагдана. Буцаах боломжгүй.

Хэрэгсэл бүртгэх, засах эрх Эзэмшигч, Админд байна.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.