> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# MCP сервер

> MCP серверээ холбож, түүний функцүүдийг agent-д нээнэ.

Танай эсвэл гуравдагч талын MCP серверийг холбоход функцүүд нь нэг жагсаалтаар гарна. Аль функцийг agent-д нээхээ сонгоно.

![MCP серверийн хэрэгсэл ба функцүүд](https://mintcdn.com/raptora-ai/yUv-rZM9Mm_JbqjR/images/tools/mcp-light.png?fit=max\&auto=format\&n=yUv-rZM9Mm_JbqjR\&q=85\&s=d49290a31a03c7304a31657f1279f124)

## Холбох

**1. Хэрэгсэл үүсгэх**

**Шинэ хэрэгсэл** дараад **MCP сервер**-ийг сонгоно.

**2. URL оруулах**

Серверийн `https://` хаягийг **Сервер** хэсэгт оруулна.

```text theme={null}
https://mcp.example.mn/mcp
```

**3. Нэвтрэх мэдээлэл**

Сервер шаарддаг бол **Authorization & Headers** хэсгийг бөглөнө.

**4. Холбох**

**Холбох** дарна. Хадгалаагүй өөрчлөлт эхлээд хадгалагдана.

**5. Функц сонгох**

**Функцүүд** жагсаалтаас хэрэгтэйгээ асаагаад **Хадгалах** дарна.

**6. Идэвхжүүлэх**

**Идэвхтэй** дарна. Асаалттай функцгүй бол идэвхжихгүй.

**7. Agent-д холбох**

[Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудасны **Мэдлэг ба хэрэгсэл** хэсгээс сонгож хадгална.

## Шаардлага

| | |
| - | - |
| Холболт | Streamable HTTP, зөвхөн `https://` |
| Нэвтрэлт | Байхгүй, Bearer token эсвэл API key. OAuth дэмжихгүй. |
| Функц | Нэг серверээс эхний 50 |
| Хугацаа | Дуудлага бүр 10 секунд |
| Хариу | Зөвхөн текст, эхний 4,000 тэмдэгт |

## Функцүүд

| Сонголт | Agent |
| - | - |
| **Унших** | Шууд дуудна |
| **Өөрчлөх** | Юу хийхээ хэлж, харилцагч зөвшөөрсний дараа дуудна |

Сервер `readOnlyHint` тэмдэглэсэн функц **Унших**, бусад нь **Өөрчлөх** гэж эхэлнэ. Энэ нь серверийн хэлсэн үг тул өөрөө шалгаарай.

> [!WARNING]
>
> Өгөгдөл өөрчилдөг функцийг **Унших** болговол agent харилцагчаас асуулгүй дуудна.

Тайлбар нь agent-д заавар өгч буй мэт бичигдсэн функц унтраалттай эхэлнэ. Тайлбарыг уншиж шалгаад асаагаарай.

## Нэмэлт дүрэм

Agent серверийн тайлбарын дараа уншина. Заавал биш.

```text theme={null}
Захиалга цуцлахаас өмнө дугаарыг нь дахин хэлж баталгаажуул.
```

## Дахин холбох

Agent функцүүдийг сүүлд холбосон үеийнхээр нь хардаг. Сервер өөрчлөгдвөл **Дахин холбох** дарна.

| Өөрчлөлт | Үр дүн |
| - | - |
| Хуучин функц | Сонголт нь хэвээр |
| Шинэ функц | Унтраалттай нэмэгдэнэ |
| Сервер хариу өгөхгүй | Юу ч өөрчлөгдөхгүй |
| URL солисон | Функцүүд арилна, дахин холбоно |

Хүсэлт Raptora-аас ирснийг шалгах бол [Хүсэлтийн гарын үсэг](https://docs.raptora.io/integrations/request-signing.md). Асаасан бол MCP хүсэлтэд ч ирнэ.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.