> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Хаяг байршил

> Харилцагчийн хэлсэн газарт хамгийн ойр салбарыг agent хэлнэ.

Харилцагч «Аль салбар ойр вэ?» гэж асуухад agent хамгийн ойр салбарын нэр, хаяг, зайг хэлнэ. API шаардлагагүй, салбаруудаа консолоос оруулахад л болно.

![Хаяг байршил хэрэгсэл ба салбаруудын жагсаалт](https://mintcdn.com/raptora-ai/yUv-rZM9Mm_JbqjR/images/tools/location-light.png?fit=max\&auto=format\&n=yUv-rZM9Mm_JbqjR\&q=85\&s=b9c22455ae47858b7a2c5e01f2c18b05)

```mermaid theme={null}
sequenceDiagram
  participant C as Харилцагч
  participant A as Agent
  participant G as Google Maps
  C->>A: Гандангийн хажууд байна, аль салбар ойр вэ?
  A->>G: «Гандан» хаана вэ?
  G-->>A: Байршил
  A->>A: Танай салбаруудтай харьцуулах
  A->>C: Төв салбар хамгийн ойр, ойролцоогоор 2 км.
```

## Тохируулах

**1. Хэрэгсэл үүсгэх**

**Шинэ хэрэгсэл** дараад **Хаяг байршил**-ыг сонгоно.

**2. Салбар нэмэх**

**Салбар нэмэх** дарж салбар бүрээ оруулна.

**3. Идэвхжүүлэх**

**Идэвхтэй** дарна. Идэвхтэй салбаргүй бол асахгүй.

**4. Agent-д холбох**

[Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудасны **Мэдлэг ба хэрэгсэл** хэсгээс сонгож хадгална.

> [!TIP]
>
> Хоёр брэнд эсвэл хоёр хоттой бол тусдаа хэрэгсэл үүсгээд өөр өөр agent-д холбоно.

## Салбар

| Талбар | Утга |
| - | - |
| **Нэр** | Заавал. Жишээ нь `Төв салбар`. |
| **Хаяг** | Заавал. Agent яг хэвээр нь уншдаг тул хүний ярьдгаар бич. |
| **Байршил** | Заавал. Хайж сонгоно, эсвэл газрын зураг дээр дарж цэг тавина. |
| **Ажиллах цаг** | Улаанбаатарын цагаар. Цайны цагтай бол нэг өдөрт хоёр мөр нэмнэ. |
| **Ойролцоох газар** | Заавал биш. Олоход туслах тэмдэг. |
| **Утас** | Заавал биш. Agent харилцагчид хэлж өгнө. |
| **Тэмдэглэл** | Заавал биш. Agent хэлэх нэмэлт мэдээлэл. |

* Google-ээс сонгосон газрын хаяг **Хаяг** талбарт автоматаар орохгүй.
* Жагсаалтад байршлын эх сурвалж **Google** эсвэл **Гараар** гэж харагдана.
* Мөрний унтраалгаар салбарыг түр хасна. Идэвхгүй салбарыг agent нэрлэхгүй.
* Цаг оруулаагүй бол agent салбар нээлттэй эсэхийг мэдэхгүй.

## Нэмэлт дүрэм

Agent энэ хэрэгслийг ашиглахдаа дагах танай дүрэм. Заавал биш.

```text theme={null}
Онлайн захиалгыг зөвхөн Төв салбараас очиж авна.
```

## Agent хэрхэн хариулдаг вэ

| Нөхцөл | Agent |
| - | - |
| Газраа хэлээгүй | Хаана байгааг нь асууна |
| Газар олдсон | Хамгийн ойр салбарын нэр, хаяг, ойролцоох газрыг хэлнэ |
| Салбар хаалттай | Хаалттайг нь хэлээд ажиллах цагийг нь хэлнэ |
| 25 км-ээс хол | Манай салбаруудаас хол байна гэж хэлнэ |
| Газар олдоогүй | Дүүрэг, хороо эсвэл том газрын нэрийг асууна |

> [!NOTE]
>
> Зай нь шулуун зай, замын зай биш.

Хэрэгслийг устгавал салбарууд нь хамт устана. Буцаах боломжгүй.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.