> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Утасны дугаар

> Unitel эсвэл Mobicom дугаараа холбож, agent-аар дуудлагад хариулуулна.

Байгууллагынхаа одоо байгаа дугаарыг холбоно. Харилцагчдад шинэ дугаар тараах шаардлагагүй.

![Утасны дугааруудын хүснэгт](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/phone-numbers/list-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=30eec4e46bd3e37eea334e46257453e8)

```mermaid theme={null}
flowchart LR
  A[Харилцагч] --> B[Таны дугаар] --> C[SIP] --> D[Raptora] --> E[Agent]
```

Холбосон дугаараар **Ирэх дуудлага**, **Гарах дуудлага**, **Бөөнөөр залгах**, **Ажилтанд холбох** боломжтой болно.

## Бэлдэх зүйл

| | Шаардлага |
| - | - |
| Оператор | Unitel (77-оор эхэлсэн) эсвэл Mobicom (75-аар эхэлсэн), 8 оронтой |
| SIP шугам | Оператороос дугаартаа SIP (IMS) шугам нээлгэсэн байх |
| SIP нууц үг | Оператороос авна |

> [!NOTE]
>
> Энгийн дугаар дангаараа холбогдохгүй. Оператортоо хандаж SIP шугам нээлгэ.

## Дугаар холбох

**1. Дугаар холбох**

Хуудасны дээрх **Дугаар холбох** товчийг дарна.

**2. Оператор**

Unitel эсвэл Mobicom сонгоно.

**3. Дугаар ба нууц үг**

**Утасны дугаар**, **SIP нууц үг**-ээ оруулаад **Холбох** дарна.

**4. Төлөв**

**Холбогдож байна**-аас **Идэвхтэй** болохыг хүлээнэ.

**5. Agent оноох**

[Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудсанд **Нийтлэх → Дуудлага** дотроос дугаараа сонгоно. Хүснэгтийн **Агент** баганад нэр нь гарна.

> [!TIP]
>
> Дугаар руугаа өөрөө залгаж agent хариулж байгааг шалга.

## Хүснэгт

| Багана | Утга |
| - | - |
| Дугаар | Жишээ нь `7711 **42` |
| Төлөв | Шугамын одоогийн байдал |
| Оператор | Unitel эсвэл Mobicom |
| Төрөл | **Систем**: Raptora-гийн дугаар. **Байгууллага**: танай өөрийн дугаар. |
| Агент | Хариулж буй agent. **Агент байхгүй** бол оноогоогүй. |
| Чиглэл | **Ирэх** эсвэл **Ирэх · Гарах** |

## Төлөв

| Төлөв | Утга |
| - | - |
| **Идэвхтэй** | Ажиллаж байна |
| **Холбогдож байна** | Сая холбосон. Хэсэг хүлээнэ үү. |
| **Холбогдсонгүй** | Бүртгэл амжилтгүй. Дуудлага ирэхгүй. |
| **Идэвхгүй** | Зориуд унтраасан эсвэл түдгэлзүүлсэн |

> [accordion] Холбогдсонгүй гэж гарвал
>
> 1. SIP нууц үгээ зөв оруулсан эсэх.
> 2. Оператор SIP шугамыг нээсэн эсэх.
> 3. Дугаартаа тохирох операторыг сонгосон эсэх.
>
> Засрахгүй бол оператортоо шугамаа шалгуулаад дугаараа салгаж дахин холбоно.

> [accordion] SIP нууц үг солигдвол
>
> Хадгалсан нууц үгийг засах боломжгүй. Дугаараа салгаж, шинэ нууц үгээр дахин холбоод agent-аа дахин нийтэлнэ.

> [accordion] Хариулах agent-ыг солих
>
> Шинэ agent-ын **Нийтлэх → Дуудлага** дотроос ижил дугаараа сонгож нийтэлнэ.

## Дугаар салгах

Мөрийн **Салгах** товчийг дараад дахин **Салгах**-аар баталгаажуулна. Agent энэ дугаараар дуудлага хүлээн авахаа болино.

> [!WARNING]
>
> Дахин холбоход SIP нууц үг дахин хэрэгтэй. Agent-ыг түр зогсоох бол дугаараа бүү салга, agent-аа **Идэвхгүй болгох**.

## Нууц үгийн хамгаалалт

SIP нууц үг шифрлэгдэж хадгалагдана. Хадгалсны дараа хэн ч платформоос харах, татах боломжгүй.

Дугаар холбох, салгах эрх Эзэмшигч, Админд байна.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.