> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Дуудлага илгээх

> Agent-аар нэг дугаар эсвэл CSV жагсаалт руу залгуулна.

Agent харилцагч руу өөрөө залгаж ярина. Илгээснээс хойш хэдэн секундэд утас дуугарна. Жишээ: цагийн сануулга, захиалга баталгаажуулах, төлбөрийн сануулга.

> [!NOTE]
>
> Зөвхөн Эзэмшигч, Админ ашиглана. Хүн өөрөө ярих бол [Оператор](https://docs.raptora.io/calls/operator.md)-ыг ашиглана.

![Дуудлага илгээх хуудас](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/send-a-call/overview-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=b80610130a73d68454629e254bc9b7fc)

## Бэлтгэл

* [Утасны дугаар](https://docs.raptora.io/channels/phone.md) хуудсанд Чиглэл нь «Ирэх · Гарах» дугаар байх ёстой.
* «Хадгалсан агент»-аар залгахад [Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудасны Гарах tab дээр идэвхтэй agent хэрэгтэй.
* Хэд хэдэн дуудлага, жагсаалт зэрэг явж болно. Line дүүрвэл дараагийнх нь ээлжээ хүлээнэ.
* «Аль дугаараас» хэсэгт тухайн дугаарын нийт line, нэг дор хэдэн дуудлага, цагт хэдэн залгалт хийж болохыг харуулна.

## Нэг дуудлага илгээх

**1. Хэн залгах вэ**

«Хадгалсан агент»: [Агент](https://docs.raptora.io/agent/configure.md) хуудсанд үүсгэсэн agent-ын тохиргоогоор залгана.
«Би өөрөө бичнэ»: энэ дуудлагад зориулж заавар бичнэ.

**2. Заавар**

Бэлэн загвар сонгоно (Гоо сайхны салон, Зочид буудал, Ресторан, Борлуулалт) эсвэл өөрөө бичнэ.

**3. Хоолой, Дэвсгэр чимээ, Мэдлэг ба хэрэгсэл, Дуудлага шилжүүлэх**

«Би өөрөө бичнэ» сонгосон үед тохируулна.

**4. Хэн рүү**

Найман оронтой мобайл дугаар бичнэ эсвэл хадгалсан дугаараас сонгоно.

**5. Аль дугаараас**

Харилцагч энэ дугаарыг харж, буцаж залгахдаа энэ рүү залгана.

**6. «Дуудлага илгээх» дарна**

Дууссаны дараа бичлэг, ярианы тэмдэглэл [Дуудлага](https://docs.raptora.io/calls/history.md) хуудсанд гарна.

## Цаг товлох

Хадгалсан agent-аар нэг дугаар эсвэл жагсаалт руу сонгосон цагт автоматаар залгуулна. Өөр өөр agent-аар өөр сануулга зэрэг товлож болно.

**1. Agent, дугаараа сонгоно**

Дугаар бичнэ эсвэл CSV файл оруулна.

**2. Хэзээ залгах**

«Цаг сонгох» дараад өдөр, цагаа сонгоно. Цаг нь Улаанбаатарын цагаар.

**3. «Цаг товлох» дарна**

«Төлөвлөсөн» tab дээр гарна. Цаг болоход автоматаар залгаж эхэлнэ.

* 90 хоногийн дотор товлож болно.
* 20:00-оос 08:00 хооронд залгах бол анхааруулга гарна, гэхдээ хаахгүй.
* «Төлөвлөсөн» tab дээрх «Цуцлах» товчоор цуцална. Цагийг өөрчлөх бол цуцлаад дахин товлоно.
* Цаг болох үед agent-ын тухайн үеийн заавраар залгана. Agent идэвхгүй бол дуудлага гарахгүй, «Амжилтгүй» гэж харагдана.
* «Би өөрөө бичнэ» дээр цаг сонгох боломжгүй, зөвхөн одоо залгана.

## Заавар бичих

«Заавар үүсгэх»: зорилгоо товч бичвэл бүтэн заавар, эхний өгүүлбэр үүснэ. Одоогийн зааврыг солино. Заавар 8,000 тэмдэгт хүртэл.

> [!TIP]
>
> * Agent хэн, ямар зорилгоор залгаж байгааг эхний мөрөнд бич.
> * Юу асуух, юу баталгаажуулахаа жагсаалтаар бич.
> * Нэг удаад нэг асуулт асуу гэж заа.
> * Тоо, үнэ, цагийг үсгээр унш гэж сануул: «арван дөрвөн цаг».
> * Юу хэлж болохгүйг тусад нь бич.
> * Хэзээ дуусгахыг зааж, `end_call` хэрэгслийг дуудуул.

«Хадгалах» дарвал заавар дараагийн удаа хэвээр байна.

## Жагсаалтаар залгах

**1. Заавраа бэлдэнэ**

Дээрхтэй адил.

**2. CSV оруулна**

«Дугаарын жагсаалт» хэсэгт файлаа чирнэ эсвэл «Файл сонгох» дарна.

**3. Хувьсагчаа шалгана**

Заавар дахь `{{хувьсагч}}` бүр файлд багана болж байгаа эсэх.

**4. «Жагсаалт эхлүүлэх» дарна**

Дугаар бүр рүү дараалан залгана. Заавар хадгалагдана.

### CSV файл

| Дүрэм | Хязгаар |
| - | - |
| Дугаарын тоо | 25 хүртэл |
| Файлын хэмжээ | 1MB хүртэл |
| Дугаарын багана | Заавал. Жишээ нь `утас`, `дугаар`, `phone` |
| Нэмэлт багана | 12 хүртэл, утга нь 200 тэмдэгт хүртэл |

Давхардсан дугаарыг автоматаар хасна. «Загвар татах» товчоор жишээ файл авна.

```csv theme={null}
утас,нэр,цаг
7711 **42,Бат,арван цаг
7714 **55,Сарнай,арван дөрвөн цаг
```

Зааварт `{{нэр}}`, `{{цаг}}` гэж бичвэл мөр бүрийн утгаар солигдоно. Файлд байхгүй хувьсагчийг анхааруулна, үлдвэл agent хаалттай үгийг чангаар уншиж магадгүй.

> [!NOTE]
>
> `company`, `agent_name`, `channel`, `now` нь системийн хувьсагч. Ийм нэртэй баганыг файлаас хасна.

### Явцыг хянах

«Жагсаалт» товчоор явцыг нээнэ.

| Дугаарын төлөв | Утга |
| - | - |
| Хүлээж байна | Ээлжээ хүлээж байна |
| Залгаж байна | Яг одоо залгаж байна |
| Ярьсан | Холбогдож ярьсан |
| Аваагүй | Утсаа аваагүй |
| Амжилтгүй | Дугаар буруу, Шугам завгүй гэх мэт |
| Алгассан | Залгаагүй. Line дүүрсэн үед алгасахгүй, ээлжээ хүлээнэ |

* **Түр зогсоох:** дараагийн дугаар руу залгахгүй. «Үргэлжлүүлэх»-ээр буцна.
* **Зогсоох:** жагсаалтыг цуцална. Хийгдсэн дуудлага хадгалагдана.

Дугаар дээр дарвал тэр дуудлага нээгдэнэ. «Өмнөх жагсаалтууд»-аас өмнөх жагсаалтуудын дүнг харна.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.