> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Дуудлагын түүх

> Agent-уудын хийсэн бүх дуудлага, бичлэг, ярианы тэмдэглэл, үр дүн.

Ирсэн, гарсан бүх дуудлага энд бүртгэгдэнэ. Явагдаж буй дуудлагыг шууд сонсож, agent-д заавар өгч болно.

![Дуудлагын жагсаалт](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/calls/list-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=7442dfe2c2dcb387e18f610d18c8218f)

## Хайх, шүүх

| Шүүлтүүр | Сонголт |
| - | - |
| Хайх | Нэр, утасны дугаар, ID эсвэл хураангуй |
| Agent | Бүх agent эсвэл нэг agent |
| Хандлага | Маш эерэг, Эерэг, Төвийг сахисан, Сөрөг, Маш сөрөг |
| Ангилал | Нэг эсвэл хэд хэдэн ангилал |
| Асуудалтай | Зөвхөн асуудалтай дуудлага |
| Үнэлгээ | Зөвхөн унасан дуудлага |
| Огноо | Дуудлага эхэлсэн өдөр |

> [!TIP]
>
> Олдохгүй бол шүүлтүүрээ цэвэрлэж, хайлтаа хоосолно.

## Төлөв ба дуусгасан шалтгаан

| Төлөв | Утга |
| - | - |
| Дуудаж байна | Утас дуугарч байна |
| Ярьж байна | Яриа үргэлжилж байна |
| Дууссан | Дуудлага дууссан |
| Шилжүүлсэн | Хүнд шилжүүлсэн |
| Аваагүй | Харилцагч утсаа аваагүй |
| Амжилтгүй | Дуудлага амжилтгүй болсон |

«Дуусгасан» багана хэрхэн төгссөнийг харуулна: Агент дуусгасан, Дуудагч таслав, Шилжүүлсэн, Алдаа гарсан.

## Асуудалтай дуудлага

Систем эрсдэлтэй яриаг илрүүлж тэмдэглэнэ. Хариу үйлдэл нь «Анхааруулсан» эсвэл «Тасалсан».

| Төрөл | Утга |
| - | - |
| Зааврын халдлага | Agent-ын заавар, тохиргоог задруулах оролдлого |
| Бусдын мэдээлэл | Өөр хүний эсвэл байгууллагын дотоод мэдээлэл авах оролдлого |
| Заналхийлэл | Заналхийлсэн эсвэл доромжилсон яриа |
| Агентын залилан | Agent код, картын дугаар зэрэг нууц мэдээлэл асуусан |

> [!NOTE]
>
> Тэмдэглэгээ нь сэжиг төдий. Зөрчил болсныг дангаараа батлахгүй.

## Дуудлагын дэлгэрэнгүй

Мөр дээр дарахад нээгдэнэ.

![Дуудлагын дэлгэрэнгүй: хураангуй, бичлэг, ярианы тэмдэглэл](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/calls/detail-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=30c4311ad3a7e37c075c1cb48f45a0ae)

* Хураангуй, бичлэг, «Бичлэгийг татах»
* Agent, Харилцагч, Эхэлсэн, Дууссан, Үргэлжлэх, Дуусгасан
* «Дуудлагын ID хуулах»

| Таб | Агуулга |
| - | - |
| Ярианы тэмдэглэл | Хэн юу хэлсэн, цагтайгаа. «Ярианы тэмдэглэлийг хуулах»: Текстээр эсвэл JSON-оор |
| Ажиллагаа | Agent алхам бүрт юу хийсэн. Зөвхөн админ. [Дэлгэрэнгүй](https://docs.raptora.io/observability/traces.md) |
| Үнэлгээ | Шалгуур бүрийн дүн. [Үнэлгээ](https://docs.raptora.io/observability/scorecard.md) нээгдсэн байгууллагад |

## Үр дүнг батлах

AI үр дүнг автоматаар тогтооно: Шийдэгдсэн, Хүнд шилжсэн, Амжилтгүй, Таслагдсан.

**1. Үр дүнг шалгана**

Буруу бол зөвийг сонгоно.

**2. «Батлах» дарна**

«Хүн баталсан» гэж тэмдэглэгдэнэ. Дахин дарвал болино.

## Үнэлгээг засах

Шалгуур бүр: Тэнцсэн, Тэнцээгүй, Хамаарахгүй. AI буруу дүгнэсэн бол зөв дүнг сонгоно, оноо дахин тооцогдоно.

* **Хүний хяналтыг болиулах:** AI-ын анхны дүн рүү буцаана.
* **Үнэлэх / Дахин үнэлэх:** Одоогийн шалгуураар үнэлгээ ажиллуулна.

## Явагдаж буй дуудлага

Явагдаж буй дуудлагыг сонсож, agent-д бичгээр эсвэл дуугаар заавар өгнө.

> [card] [Шууд сонсох, заавар өгөх](https://docs.raptora.io/calls/live.md)
>
> Алхам алхмаар заавар, бэлэн зааврын жагсаалт.

## Ангилал

Дэлгэрэнгүйн «Ангилал нэмэх»-ээс байгаа ангиллаа сонгох эсвэл шинээр бичнэ. Ангилал нь Чат хуудастай нэг жагсаалт.

> [!NOTE]
>
> Ангилал, үр дүнг зөвхөн админ засна. Дуудлагыг устгах боломжгүй.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.