> ## Documentation Index
> Fetch the complete documentation index at: https://docs.raptora.io/llms.txt
> Use this file to discover all available pages before exploring further.

# Agent тохируулах

> Agent үүсгэж, тохируулаад, сувагт нийтэлнэ.

Agent бол дуудлага, чатад танай байгууллагын нэрийн өмнөөс хариулдаг AI ажилтан. Цэсний **Бүтээх → Агент** хуудаснаас удирдана.

![Agent-уудын жагсаалт ба сонгосон agent-ын тохиргоо](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/agents/list-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=8c968701dfd5138ff43bea9112cb44de)

## Ирэх, Гарах

Жагсаалтын дээрх хоёр tab agent-уудыг ажлаар нь салгана.

* **Ирэх:** ирсэн дуудлага, чатад хариулна. Дугаар, виджет, хуудсанд нийтэлнэ.
* **Гарах:** хүмүүс рүү өөрөө залгана. Зөвхөн [Дуудлага илгээх](https://docs.raptora.io/calls/outbound.md) хуудсанд гарна. Дугаар дээр хариулахгүй.

## Agent үүсгэх

**1. Шинэ agent**

Жагсаалтын дээрх **+** товчийг дарна.

**2. Нэр ба загвар**

Ирэх эсвэл Гарах сонгоно. Нэрээ бичээд загвар сонгоно. Загвар бэлэн заавар бөглөж өгнө.

**3. Тохируулах**

Заавар, хоолой, мэдлэгийн сан, хэрэгслээ сонгоод **Хадгалах** дарна.

**4. Турших**

**Турших** товчоор чат болон дуудлагаар ярьж шалгана.

**5. Нийтлэх**

**Нийтлэх** дарж, хариулах сувгаа сонгоно.

| Загвар | Зориулалт |
| - | - |
| Өөрөө бүтээх | Хоосноос эхэлж, зааврыг өөрөө бичнэ |
| Цаг товлох | Цаг захиалга |
| Захиалга хадгалах | Захиалга бүртгэх |
| Онлайн дэлгүүр | Бараа, үнэ, хүргэлт, захиалгын төлөв |
| Рестораны ширээ | Ширээ захиалга |
| Хэрэглэгчийн дэмжлэг | Асуулт, хүсэлтэд хариулах |

> [!NOTE]
>
> Багцгүй байгууллага 1 agent үүсгэнэ.

## Агент тохиргоо

![Agent-ын заавар, хоолой, мэдлэг ба хэрэгслийн тохиргоо](https://mintcdn.com/raptora-ai/DNryhl_aAVBp_Akt/images/agents/editor-light.png?fit=max\&auto=format\&n=DNryhl_aAVBp_Akt\&q=85\&s=6b8ecde0e11a27b3381fa676ddf1717c)

### 1. Заавар

* **Эхний мессеж:** яриа эхлэхэд agent хамгийн түрүүнд хэлэх өгүүлбэр.
* **Ярианы төгсгөлд хэлэх үг:** дуудлага дээр agent үүнийг хэлээд таслана. Хоосон бол "Баярлалаа, баяртай." гэж хэлнэ.
* **Системийн заавар:** agent-ын үүрэг, дүрэм, хэв маяг. Хамгийн их нөлөөтэй талбар.

**AI-аар бичүүлэх** товчоор байгууллагаа товч тайлбарлавал заавар бичиж өгнө. Хадгалсан хувилбар бүр **Түүх**-д үлдэнэ.

> [!TIP]
>
> Зааврыг товч бич. Үнэ, журам зэрэг тогтмол мэдээллийг [мэдлэгийн сан](https://docs.raptora.io/agent/knowledge-base.md)-д хий. Урт заавар хариуг удаашруулна.

```text Системийн зааврын жишээ theme={null}
[Чи хэн бэ]
Чи Демо ХХК-ийн ресепшн. Цаг товлоход тусална.

[Хийх ажил]
1. Мэндэлж, юугаар туслахыг асуу.
2. Үйлчилгээ, өдөр, цагийг асуу.
3. «Цаг шалгах» хэрэгслээр сул цаг шалга.
4. Нэр, утасны дугаарыг асууж, давтан баталгаажуул.
5. «Цаг товлох» хэрэгслээр бүртгэ.

[Хориг]
- Мэдлэгийн санд байхгүй үнэ бүү зохио.
- Картын мэдээлэл бүү асуу.

[Хэв маяг]
- Эелдэг, «та» гэж ханд. Нэг удаад 1-2 өгүүлбэр.
```

Зааварт `{{company}}`, `{{agent_name}}`, `{{channel}}`, `{{now}}` хувьсагч оруулж болно. Өөрийн `{{нэр}}` хувьсагчийг [дуудлага илгээх](https://docs.raptora.io/calls/outbound.md) файлын ижил нэртэй баганаас бөглөнө.

### 2. Хоолой

Цолмон, Эгшиглэн, Ариун, Од, Анар, Сарнай, Цэлмүүн. Дарж сонсоод сонгоно.

### 3. Мэдлэг ба хэрэгсэл

* **Мэдлэгийн сан:** agent хариултаа эндээс ишилнэ. Хэд хэдийг холбож болно.
* **Хэрэгсэл:** ярианы явцад [танай API](https://docs.raptora.io/integrations/tools.md), [MCP сервер](https://docs.raptora.io/integrations/mcp.md) дуудах эсвэл [хамгийн ойр салбарыг](https://docs.raptora.io/integrations/location.md) хэлэх.

> [!NOTE]
>
> Зааварт хэрэгслийн нэр бичих нь хангалтгүй. Хэрэгслийг энд сонгож холбоно.

## Нэмэлт тохиргоо

| Хэсэг | Юу хийх |
| - | - |
| **Дэвсгэр чимээ** | Дуугүй, Оффис, Гудамж, Кафе, Ресторан. Зөвхөн дуудлагад сонсогдоно. |
| **Дуудлага шилжүүлэх** | **Дугаар нэмэх** дарж дугаар, **Ямар үед холбох вэ** нөхцөлөө бичнэ. Тохируулаагүй бол agent хэнд ч шилжүүлэхгүй. |
| **Ажиллах өдөр** | Сонгоогүй өдөр залгавал agent ажиллахгүй гэж хэлээд салгана. Ирэх agent-д л байна. |
| **Agent-ийн төрөл** | Ирэх эсвэл Гарах. Идэвхтэй agent-ийн төрлийг солих бол эхлээд идэвхгүй болгоно. |

> [!TIP]
>
> Шилжүүлэх нөхцөлийг харилцагчийн хэлэх үгээр бич: «захиалгаа цуцалмаар байна», «ажилтантай ярья». Дугаарыг системийн зааварт давхар бүү бич.

## Турших

**Турших** самбар **Дуудлага**, **Чат** гэсэн хоёр горимтой. Сүүлд хадгалсан тохиргоогоор ажиллана. **Дахин эхлэх** товч яриаг шинээр эхлүүлнэ.

## Нийтлэх

**Нийтлэх** дараад суваг, холбох зүйлээ сонгоно. Гарах agent-д суваг сонгохгүй, **Идэвхжүүлэх** дарахад л залгахад бэлэн болно.

| Суваг | Сонгох зүйл | Урьдчилж бэлдэх |
| - | - | - |
| Вэб | Виджет | [Веб виджет](https://docs.raptora.io/channels/web-widget.md) |
| Дуудлага | Дугаар | [Утасны дугаар](https://docs.raptora.io/channels/phone.md) |

Нийтэлсний дараа цонх дараагийн алхмыг харуулна: виджетийн код эсвэл дугаарын постер.

## Удирдах

> [accordion] Тохиргоо засах
>
> Жагсаалтаас agent-аа сонгож засаад **Хадгалах** дарна. **Буцаах** нь сүүлд хадгалсан хувилбарт буцаана. Хадгалаагүй өөрчлөлттэй agent жагсаалтад тэмдэглэгээтэй харагдана.

> [accordion] Суваг өөрчлөх
>
> Нийтлэгдсэн agent дээр **Сувгууд** товч гарна. Эндээс суваг нэмж хасна, дугаар эсвэл виджетээ солино.

> [accordion] Түр зогсоох
>
> **Идэвхгүй болгох** дарна. Agent бүх сувгаар хариулахаа болино. Дахин ажиллуулахдаа **Нийтлэх** дарна.

> [accordion] Устгах
>
> Хогийн савны дүрстэй товчийг дараад **Устгах**-аар баталгаажуулна.

> [!WARNING]
>
> Устгасан agent-ыг сэргээх боломжгүй. Түр зогсоох бол **Идэвхгүй болгох**-ыг ашигла.

Ажиглагч эрхтэй гишүүн тохиргоог зөвхөн харна.


This documentation is built and hosted on [Mintlify](https://mintlify.com), a developer documentation platform.